“Kung Fu Hustle” кинонд эсрэг талын боссын дүрээрээ алдаршсан хонконг жүжигчин Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ. 1948 оны 4-р сарын 28-нд төрсөн Брюс Люн уламжлалт зодооны урлагаар хичээллэдэг байв. 1970-аад онд Брюс Ли, Жеки Чан нартай зэрэгцэн тулаант киногоор алдаршиж, карьерынхаа эхлэлийг тавьжээ.
Тэрээр 5 хоногийн өмнө буюу 1-р сарын 14-нд таалал төгсжээ. Түүнийг 1-р сарын 26-нд оршуулахаар товлосон байна.

