Европын орнууд Грийнландыг АНУ-д өгөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа билээ. Данийн Ерөнхий сайд Трампыг Данийн эзэмшдэг Грийнландыг эзэмшинэ гэж сүрдүүлэх эрхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Даваа гарагт Трамп Грийнландыг цэргийн хүчээр булаан эзлэх төлөвлөгөөгөө больж, харин Грийнландыг хамгаалж, АНУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн Европын 8 орноос импортлох бараанд 10%-ийн татвар нэмж ногдуулахаар болсноо мэдэгджээ. Энэ татварын бодлого 2-р сарын 1-нээс хэрэгжинэ. Хэрэв тухайн 8 орон АНУ-ын Грийнландыг эзэмших бодлогыг эсэргүүцсээр байвал уг татвар 6-р сарын 1-нээс 25% болж өснө хэмээн Трамп мэдэгдсэн байна.
“NBC News”-ийн сурвалжлагч түүнээс “Грийнландыг эзэмшихийн тулд цэргийн хүч ашиглах уу?” гэж асуухад Трамп “Энэ талаар тайлбар өгөхгүй” гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC

