horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Малайзын шүүх Ш.Алтантуяаг хөнөөсөн Разик Багиндагийн хэргийг “Хувь хүн хоорондын асуудал” хэмээн үзжээ

post-img

2006 онд Малайзын улстөрч Разик Баганда 2 цагдаатай хамтран Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзын Пункак-Алам хотын ойролцоох ойд аваачин, толгойд нь буудаж хөнөөгөөд, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарч байв. Үүний дараа Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу Малайзын Засгийн газрыг шүүхэд өгч, 100 сая ринггитийн нөхөн төлбөр шаарджээ. Үүний дагуу тус улсын Засгийн газар С.Шаарийбуугийн гэр бүлд 5 сая ринггитийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж байв.

Тэгвэл өнөөдөр Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй шүүх хурал Малайзад боллоо. Шүүх хурлын шийдвэрийг танилцуулсан Мунианди “Ш.Алтантуяаг буудаж хөнөөсөн Сирул, Азила гэх хоёр цагдаа тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байгаагүй. Өөрсдөө хувь хүний хувиар уг хэргийг үйлдсэн” хэмээн үзэж, Разак, Сирул, Азила гурвын үйлдсэн уг гэмт хэргийг “Хувь хүн хоорондын асуудал” хэмээн мэдэгдсэн байна. 

Ийн Малайзын шүүх тэдний хэрэгт Засгийн газар буруугүй хэмээн үзэж, С.Шаарийбууд олгохоор шийдвэрлэсэн 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая ринггит болгон багасгалаа. Үүнийг төгрөг рүү шилжүүлбэл нөхөн төлбөрт олгох байсан 4.38 тэрбум төгрөгийг 1.21 тэрбум болгож багасгасан гэсэн үг.

С.Шаарийбуу уг шүүх хурлын дараа сэтгүүлчдэд хандаж “Би мөнгөний хойноос хөөцөлдөөгүй. Би өнгөрсөн 20 жилийн турш хөөцөлдөж буй хэргийнхээ төлөө шударга ёс тогтоолгохыг л хүсэж байна” хэмээн хэлжээ. С.Шаарийбуугийн гэр бүл давж заалдах шатны шүүх хурлын уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Тэр Малайзын дээд шүүхэд хандан, өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар болсныг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Free Malaysia Today

0/1000