Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Допингийн эсрэг үндэсний төвөөс авч буй шинжилгээтэй холбогдуулан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийллээ.
Энэ талаар тэрбээр “Допингийн Эсрэг төв ямар ач холбогдолтой гэж 2 жил дараалж 1 хүн дээр хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бол. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Өмнөх Зүчи гээд нөхөр цагдаад өгсөн өргөдлийг хаалгачихаж байна лээ. Утсаар ярихгүйгээр оны өмнө имэйл илгээснээ нэг сарын 1-нээс өмнө ч гэх шиг одоо арай давраад байна уу. Түрүү жил дөрвөн удаа шинжилгээ өглөө. Гэрт унтаж байхад орж ирж тийм дураараа ТББ гэж байдагүй юм аа. Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг ТББ-ын амьдрах арга болоод байгааг бөхчүүд дуу нэгтэй дуугарах цаг нь болсон. Энэ ирсэн имэйл уншаад үзээрэй. Бөхчүүд сайн дураараа барилдаж байгаа олимпийн төрлийн тамирчин биш. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдгээ ухамсарлая” гэжээ.

