horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Галт тэрэгний ослоор амиа алдсан 40 хүнд зориулж, 3 хоног гашуудал зарлахаар болжээ

post-img

Испанийн өмнөд хэсэгт орших Адамус хотын ойролцоо энэ сарын 18-ны ням гарагт хурдны галт тэрэг замаас гарч, эсрэг талаас ирж байсан галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 40 хүн амиа алдаж, 120 хүн гэмтсэн. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес галт тэрэгний ослоор амиа үлдсэн 40 хүнд зориулж, Испани даяар 3 хоног гашуудал зарлахаар болсныг өчигдөр мэдэгджээ.

Мөн тус галт тэрэг яагаад замаас гарч, осолдсон шалтгааныг олж мэдэхийг хүсэж байгаагаа Санчес олон нийтэд хэлсэн байна. Тус осол Испанид сүүлийн 10 жилд тохиосон хамгийн аймшигт осол болсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000