horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Галт тэрэг осолдсоны улмаас жолооч нь амиа алдаж, 37 хүн гэмтжээ

post-img

Испанийн Барселона хотын ойролцоо өчигдөр галт тэрэг осолдсоны улмаас жолооч нь амиа алдаж, 37 хүн гэмтжээ. Тэднээс 5 хүн ноцтой гэмтсэн бол бусад хүний биеийн байдал хэвийн байгаа аж.

Үүнээс хоёрхон хоногийн өмнө буюу ням гарагт Испанийн өмнөд хэсэгт орших Адамус хотын ойролцоо хурдны галт тэрэг осолдож, 41 хүн амиа алдсан юм. Улмаар даваа гарагт Испанийн Ерөнхий сайд улс даяар 3 хоног гашуудал зарласан. Испани улс ням гарагт 41 хүн амиа алдсан осолд гашуудаж байх үед галт тэрэг дахин осолдов.

Барселона хотын ойролцоо шугамд явж байсан өөр бас нэг галт тэрэг замаасаа гарчээ. Уг ослын улмаас амиа алдсан хүн байхгүй. Уг галт тэрэгний шугамыг зогсоосон байна.

Эх сурвалж: BBC

0/1000