horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Японы Ерөнхий сайд парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлажээ

post-img

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн 10-р сард Ерөнхий сайд болсноос хойш олон нийт түүнийг дэмжиж байв. Тэгвэл албан тушаалаа авснаас 3 сарын дараа Санаэ Такаичи парламентаа тарааж, 2-р сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулах болсноо 1-р сарын 19-нд зарлалаа. Такаичи энэ маягаар эрх баригч Либерал ардчилсан намын нөлөөг нэмэгдүүлж, улс төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зорьж байна. 

Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Санаэ Такаичи өөрийг нь Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэхээ сонгогчид өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгджээ. Тэрээр “Ээлжит бус сонгууль хийх шийдвэр гаргахад хэцүү байлаа. Би Ерөнхий сайдын албан тушаалаараа дэнчин тавьж байна. Ард түмэн надад улс орноо удирдах итгэл найдвар өгөх эсэхээ өөрсдөө шийдэг гэж би хүссэн” хэмээн мэдэгдсэн байна.

2-р сарын 8-нд болох ээлжит бус сонгуулиар сонгогчид Японы парламентын доод танхимын 465 гишүүнийг сонгох болно. Одоогийн байдлаар Либерал ардчилсан нам хамтрагч намуудынхаа хамт 199 суудалтай, олонхыг бүрдүүлдэг. Гэсэн ч улс төр, эдийн засгийн том алхам хийхэд хүндрэлтэй байгаа нь нууц биш. Харин Ерөнхий сайд нэр хүндээрээ дэнчин тавьж, энэ сонгуулиар Либерал ардчилсан нам дангаараа олонх болж чадвал бусад намд буулт хийхгүйгээр бодлогоо хэрэгжүүлж чаддаг болно гэж үзэж байна.

“Энэ нь Японы ирээдүйг шийдэх маш чухал шийдвэр байх болно” гэж Санаэ Такаичи хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000