horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Грийнландын асуудлаар тохиролцоо хийхээр хэлэлцэж байна

post-img

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Давос хотноо айлчиллаа. Трамп “АНУ НАТО-той ярилцаж үзсэний дараа Грийнландын асуудал дээр тохиролцоо хийхээр хэлэлцэж байна” гэж мэдэгджээ. Мөн тэрээр Грийнландыг эзэмших АНУ-ын бодлогыг эсэргүүцсэн Европын орнуудын бараанд өндөр татвар ногдуулах төлөвлөгөөгөө болиулснаа мэдэгдсэн байна.

Трамп сошиал медиа хаяг дээрээ “НАТО-гийн удирдагчтай маш үр дүнтэй уулзалт хийсний дараа Грийнландын болон Арктик бүсийн асуудал дээр тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байна. Хэрэв амжилттай болвол энэ тохиролцоо АНУ болон НАТО-гийн бүх гишүүн оронд ашигтай тусна” гэж мэдээлжээ.

Харин НАТО Трамптай хийсэн уулзалтыг “Маш үр дүнтэй байсан” гэж, мөн “Трампын дурдсан Грийнландын талаарх хэлэлцээр нь Арктикийн бүсийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Харин уг тохиролцоо нь Грийнланд арлыг АНУ албан ёсоор эзэмшдэг болгоход чиглэсэн эсэх талаар Трамп ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

0/1000