Саудын Араб, Турк, Египт, Иордан, Индонез, Пакистан зэрэг 7 орон Трампын Энхийг сахиулах зөвлөлд нэгдэж байгаагаа 1-р сарын 21-нд хамтарсан мэдэгдлээр илэрхийллээ. Уг зөвлөлд Израил улс аль хэдийнэ нэгдсэн аж.
Трамп энэ сарын 21-ний орой “Владимир Путин ч бас энэ зөвлөлд нэгдэхээр зөвшөөрсөн” гэсэн бол Оросын Ерөнхийлөгч Путин “ОХУ энэ зөвлөлд нэгдэх эсэхээ судалж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Уг зөвлөлийг Трамп эхэндээ Израил-Хамасын дунд 2 жил үргэлжилсэн дайныг зогсоож, Газын зурваст энх тайвныг сахиулах зорилгоор байгуулж байв. Гэвч одоо энэхүү зөвлөлийн зорилго нь Палестинд энх тайвныг тогтоох биш, харин Европын орнуудтай дайсагнаж буй Трампыг дэмжих зорилготой зөвлөл болон хувирчээ.
Эх сурвалж: BBC

