horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

post-img

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин болжээ.

Өдгөө 36 настай Тэйлор Свифт өнгөрсөн 10-р сард гаргасан “The Life of a Showgirl” цомгоороо өөрийнхөө амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэр цомог гаргах болгондоо борлуулалтын амжилтаа шинэчлэн тогтоодог гэхэд буруудахгүй.

2026 онд хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элсэх 9 гишүүнд Тэйлор Свифт багтжээ. Алдрын Танхимын гишүүдийг элсүүлэх нэр хүндтэй үйл ажиллагаа оны сүүлээр Нью Йорк хотод болохоор товлогдсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000