Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа билээ. Тус уулзалтын үеэр Трамптай уулзсаныхаа дараа Зеленский “Украин дахь дайныг дуусгах асуудлаар Украины тал АНУ, ОХУ-ын талтай Арабын Нэгдсэн Эмират Улсад гурвалсан уулзалт хийхээр болсон” гэж мэдэгджээ.
Зеленскийтэй хийсэн уулзалтаа Трамп “Сайн болсон” хэмээн тодорхойлж, “Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар АНУ-ын тусгай элч Стив Уиткофф Москва руу явсан” гэж мэдэгдсэн байна.
Зеленский уг уулзалтын талаар сэтгүүлчдэд хандаж “Хамгийн гол нь газар нутгийн асуудал. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Гурвалсан хэлэлцээр хийх нь хоёр талд өөр өөр хувилбар олгох боломжтой” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC

