3-р сарын 16-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвших кинонуудыг өчигдөр зарлалаа. Өнгөрсөн 2025 онд нээлтээ хийсэн “Sinners” кино Оскарын шагнал гардуулах ёслолын 16 төрөлд нэр дэвшиж, рекорд тогтоов. Энэ нь хэний ч санаанд оромгүй түүхэн амжилт боллоо.
Ингэснээр “Sinners” Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино болж, рекорд тогтоожээ. Өмнө нь “All About Eve”, ” Titanic”, “La La Land” кино Оскарын шагнал гардуулах ёслолын 14 төрөлд нэр дэвшсэн амжилтыг хамтран эзэмшдэг байв.
Харин “One battle after another” кино 13 төрөлд, “Frankenstein” кино 9 төрөлд, “Marty Supreme” кино 9 төрөлд, “Sentimental Value” кино 9 төрөлд, “Hamnet” кино 8 төрөлд нэр дэвшиж байна.

