Трамп өөрийн байгуулсан Энхийг сахиулах зөвлөлд нь элсэх Канадын хүсэлтийг цуцалснаа пүрэв гарагт мэдэгдлээ. “Энэхүү захидлаар дамжуулан Энхийг сахиулах зөвлөлд элсэх Канадын хүсэлтийг цуцалж байгааг мэдэгдэж байна” гэж Трамп сошиал медиа дээр Канадын Ерөнхий сайд Марк Карнид хандан нийтэлжээ. Трамп яагаад Канадын хүсэлтийг цуцлах болсон талаараа ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын эсрэг чиглэсэн хүчтэй шүүмжлэлүүд хэлж байв. Мөн “Трампын шинэ зөвлөлд элсэхийн тулд мөнгө төлөхгүй” гэж Канад мэдэгдсэн байна.
Энхийг сахиулах зөвлөлд элсэх орнууд 1 тэрбум ам.доллар төлөх хэрэгтэй болно. Энэ нь гишүүн орнууд Энхийг сахиулах зөвлөлийг санхүүжүүлэх зориулалттай төлбөр гэж Трамп мэдэгдэж байв. Энхийг сахиулах зөвлөл нь олон улсын зөрчилдөөнийг зогсоох зорилгоор шинээр байгуулсан олон улсын байгууллага юм.
Эх сурвалж: BBC

