horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Путинг АНУ-ын элчтэй уулзсаны дараа Украин, АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Абу Даби руу хөдөллөө

post-img

АНУ-ын тусгай элч Стив Уиткофф Москвад очиж, Украин дахь дайныг зогсоох хэлэлцээр хийх асуудлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Оросын тал уг уулзалтыг “Үр дүнтэй” болсон гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү өнөөдөр Украин, АНУ, ОХУ-ын төлөөлөгчид гурвалсан уулзалт хийхээр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хот руу хөдөллөө. Энэ нь Орос-Украины дайн 2022 онд эхэлснээс хойш гурван тал хийхээр болж буй анхны уулзалт болж байна.

Швейцарын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Зеленский “Ирээдүйд Украины аюулгүй байдлыг хангах асуудлаар Трамптай тохиролцсон” гэж мэдэгджээ.

3 улсын төлөөлөгчид Абу Дабид уулзахаар төлөвлөж буй талаар Трамп “Путин, Зеленский хоёр тохиролцохыг хүсэж байгаа байх гэж би бодож байна. Юу болохыг харах л үлдлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000