Филиппин улсын өмнөд хэсэгт орших арлын ойролцоо 350 орчим хүн тээвэрлэж явсан усан онгоц өнгөрсөн шөнө живжээ. Аврагчид одоогоор 316 зорчигчийг аварч, 15 хүний цогцсыг татаж гаргаад байна. Аврах багийнхан алга болсон бусад хүний цогцсыг олохоор шуурхай ажиллаж байна.
Триша Керстин хэмээх нэртэй уг усан онгоц 332 зорчигч, хөлгийн 27 ажилтныг тээвэрлэж, Филиппин улсын өмнөд хэсэгт байдаг Жожо арал руу явж байжээ. Нямаас даваа гарагт шилжсэн шөнө дунд уг хөлөг онгоцонд техникийн асуудал гарсны улмаас живсэн гэж эргийн хамгаалагч мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN

