АНУ-ын иргэн Алекс Хоннолд ням гарагт Тайванийн хамгийн өндөр “Тайпэй 101” барилга руу олсгүй, мөн ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирсан анхны хүн болжээ. Түүнийг уг барилга руу авирахыг мянга мянган хүн үзэж, “Netflix”-ээр шууд дамжуулж байв. Тэрээр 1 цаг 30 минутын хугацаанд 101 давхар уг барилгын дээвэр лүү авирч гарсан байна.
“Тайпэй 101” бол Тайванийн хамгийн өндөр барилга. Яг л нэр шигээ 101 давхар, 508 метр өндөр. Дубайд “Бүрж Калифа”-г барих хүртэл 2004-2010 онд тус барилга Дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байв.
2004 онд “Spiderman” хочит Францын иргэн Алайн Роберт мөн “Тайпэй 10″1 барилга руу авирч байжээ. Гэхдээ тэрээр аюулгүйн олс зүүж, 4 цагийн хугацаанд авирсан байна. Харин Алекс Хоннолд ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй авирч чадсан анхны хүн юм.
Эх сурвалж: Reuters

