horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Миннеаполис хотын иргэд цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлжээ

post-img

АНУ-ын Миннеаполис хотод Цагаачлалын албаны ажилтнууд 37 настай Алекс Претти гэх АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж байна. Хоёр долоо хоногийн өмнө мөн тус хотод Цагаачлалын албаны ажилтнууд Риний Гүүд гэх эмэгтэйг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж, иргэд Цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм. Гэтэл гал дээр тос нэмсэн үйл явдал 1-р сарын 24-нд болж, тус хотод бас нэг иргэнийг буудаж хөнөөжээ. Үүгээр нөхцөл байдал улам хурцадлаа.

Миннесота мужийн захирагч Тим Волц үүнтэй холбогдуулан Цагаачлалын албаны ажилтнуудыг Миннеаполис хотоос гаргахыг Ерөнхийлөгч Доналд Трампаас шаардсан байна.

Эх сурвалж: BBC

0/1000