horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Хятадтай тохиролцоо хийвэл 100% татвар ногдуулна гэж Трамп Канадыг сүрдүүлжээ

post-img

Доналд Трамп 1-р сарын 24-нд Канадыг сүрдүүлжээ. Сошиал медиа дээр бичсэн нийтлэлдээ Трамп “Канад хэрэв Хятадтай арилжааны тохиролцоонд хүрвэл, Канадын АНУ руу экспортолдог бүх бараанд 100%-ийн татвар ногдуулна. Хятад Канадын ясыг нь гартал мөлжиж, бизнесүүдийг нь сүйрүүлж, нийгмийн бүтэц болон амьдралын ерөнхий хэв маягийг нь сүйрүүлэх болно” гэж бичсэн байна.

Трамп бусад улс орныг эрхшээлдээ байлгахын тулд татвараар дарамталдаг болсон нь нууц биш. Түүний татвараар дарамтлах бодлогын зарим нь хэрэгжсэн ч Трамп татварын зарим сүрдүүлгээ цуцалж байсан удаатай. Трамп Грийнланд арлыг эзэмших бодлогыг нь эсэргүүцсэн Европын хэд хэдэн оронд 10%-ийн татвар ногдуулахаар сүрдүүлж байсан ч хэдхэн хоногийн өмнө уг бодлогоо цуцалсан байна.

Эх сурвалж: The Guardian

0/1000