Волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээ цувралын тоглолтууд өндөрлөв. Алтайн барсууд Мега старсыг буулгаж авсан бол, Төв миг Волвс Дархан могулсыг хожлоо. Харин эмэгтэй лигээс Минтонетт говь-Хилчин Ти Жи-г хожсон бол Хобби Эйс-Хөвсгөл Севен Старсыг хожиж финалд шалгарлаа. Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
17 хожилтой нэгээр гарсан багийг дөрвөөр гарсан баг хожив

Улирлын хүснэгтийн 4-р байраар шалгарсан Минтонетт говь нэгээр гарсан Хилчин Ти Жи-г 3:1-ийн харьцаатай цувралд ялж аваргын төлөө тоглохоор болов. Тэд анх удаа финалд тоглох гэж байна. Энэ улирлыг өнгөтэй эхлүүлсэн “Хилчин Ти Жи” хагас шигшээ цувралд тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ. Тэдний хамгаалалт финалд шалгарахад хангалттай байсангүй. Эсрэгээрээ Минтонетт говийн хамгаалалт, довтолгоо, хаалт цувралын турш жигд байлаа. “Минтонетт говь” хоёрдох улиралдаа лигт өрсөлдөж анх удаа хагас финалд шалгараад байна. Тэд аваргын төлөө Хобби Эйстэй тоглоно.
Хөвсгөл Севен Старс-Хобби Эйсийг барсангүй

Улирлын хүснэгтийн хоёроор гарч ирсэн Хобби Эйс-Хөвсгөл Севен Старсыг 3:1-ээр хагас шигшээ цувралд хожиж финалд шалгарлаа. Хөвсгөл Севен старс улиралд сайн байсан ч хагас шигшээ цувралд төдийлөн тоглолтоо гаргаж чадсангүй. Тэд 3:1-ын харьцаатай цувралд ялагдаж энэ улирлын аялалаа дуусгалаа. Хөвсгөл Севен старс 4 улирал дараалан өрсөлдөж байна. Эхний 2 жилдээ дараалан лигийн аварга болж байсан. Өнгөрсөн жил хагас шигшээд шалгараад хүрэл медаль хүртсэн. Энэ жил мөн хүрэл медалийн төлөө Хилчин Ти Жи клубтэй тоглохоор боллоо.
Эмэгтэй багуудаас хүснэгтийн 3,4 дүгээр байраар шалгарсан хоёр баг 1,2 дугаар байраар шалгарсан багуудыг хожиж финалд таарлаа. Аваргын цомын төлөө Минтонетт Говь-Хобби Эйс багууд хурд хүч, тэсвэр тэвчээр, оюун бодлоо уралдуулна. Хобби Эйс 2021 оноос хагас шигшээд шалгараагүй байсан. 5 жилийн дараа дахин финалд шалгарлаа. Тэд 2019, 2021 онд финалдаж лигийн хошой мөнгөн медальтай болж байсан бол энэ удаа түрүүлбэл анх удаа лигийн аварга болно. Хожигдвол гуравдахь мөнгөн медалиа хүртэнэ.
Төв Миг Вулвс-Алтайн Барс Хилчин финалд тулна

Төв Миг Вулвс М.Уранбаяр тэргүүтэй Дархан Могулс клубд зангараг харуулж, хагас шигшээ цувралд ялалт байгууллаа. Волейбол сонирхогчдын хувьд хоёр багийн хооронд илүү өрсөлдөөнтэй ойролцоо тоглолт болох болов уу гэх хүлээлт байсан ч “амтгүй” цуврал болж өнгөрөв. Төв Миг Вулвс багаараа жигд сайн байхаас гадна импорт тоглогч Винит Жером зогсоогдошгүй байлаа. Цувралын сүүлийн тоглолтод Дархан Могулс онооны зөрүүг ойртуулж хаалтаар дараалсан оноо авч байсан ч В.Жеромын хүчтэй довтолгоо, хаалтууд зогсоогдошгүй байлаа. Ингэснээр өнгөрсөн жил финалд шалгарч Мега старсст хожигдож байсан чононууд энэ жил дутуугаа гүйцэхэд ганцхан алхам үлдлээ. Тэд энэ улиралд яах аргагүй өлсөглөн байгаа гэдгээ улирлын эхнээс л харуулсан. Харин тэднийг аваргын алтан медиалаар цангаж яваа Алтайн барсууд финалд хүлээж байна. Тэд амархан бууж өгөхгүй. Энэ улирлын хамгийн хүчтэй, үзэгчдийг өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөн Чононууд эсрэг Барсуудын дунд гарах нь ойлгомжтой. Харин аль баг нь аваргын алтан медалийн цомыг өргөж баяраа тэмдэглэх бол. Аваргын алтан медалийн төлөө багууд 7 тоглолт хийнэ. Түрүүлж 4 хожсон баг нь аварга болно.
