horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Цасан шуурганд 7 хүн амиа алдаж, 800 мянган хүн цахилгаангүй болжээ

post-img

Сүүлийн өдрүүдэд АНУ-д их хэмжээний цас орж, шуурсны улмаас 7 хүн амиа алдаж, 800.000 хүн цахилгаангүй болж, 11.000 нислэг цуцлагджээ. Уг цасан шуурга Техас мужаас Нью-Ингланд муж хүртэл АНУ-ын газар нутгийн тэн хагасыг хамарсан байна. Цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэн тул улс даяар сургууль, авто замуудыг хаагаад байна.

Уг байгалийн гамшигт АНУ-ын 180 сая иргэн буюу хүн амын талаас дээш хувь нь нэрвэгдэх төлөвтэй байна. Мөн Нью-Йорк мужийн захирагч Кети Хокул иргэдийг гэртээ байж, авто замаар зорчихгүй байхыг анхааруулжээ. Уг байгалийн гамшигт үзэгдэл даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй.

Эх сурвалж: BBC

0/1000