horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Өмнөд Солонгост 25%-ийн татвар ногдуулжээ

post-img

Доналд Трамп Өмнөд Солонгос улсыг “Өнгөрсөн жил хийсэн арилжааны тохиролцоондоо хүрч чадаагүй” хэмээн үзэж, импортын бараануудад нь 25%-ийн татвар ногдуулж байгаагаа мэдэгдлээ. Трамп “Бид тохиролцооныхоо дагуу татвараа нэр даруй бууруулсан бол Өмнөд Солонгосын хууль тогтоогчид тохиролцоондоо хүрэх гэж хэт удсан” хэмээн мэдэгдсэн байна. БНСУ-ын тал зарим бараанд нь ногдуулсан татвар өссөн талаар албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй тул уг асуудлаар АНУ-ын эрх баригчидтай шуурхай ярилцах хүсэлтээ илэрхийлсэн байна.

БНСУ, АНУ өнгөрсөн 2025 оны 10-р сард арилжааны тохиролцоо хийсэн. Уг тохиролцооны хүрээнд Өмнөд Солонгосын тал АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах амлалт өгч байв. Үүний дараа 11-р сард АНУ-ын тал Өмнөд Солонгосын зарим бараа бүтээгдэхүүнд оноосон татвараа бууруулж байлаа. Жишээ нь: Өмнөд Солонгосоос импортолдог далайн байцааны татварыг тэглэсэн тул Өмнөд Солонгосын далайн байцааны борлуулалт АНУ-д огцом өсөж байсан аж.

Тэгвэл Трамп Өмнөд Солонгосын талыг тохиролцоондоо хүрч чадахгүй хэт удаан ажиллаж байна гэж үзсэн тул 25%-ийн татвар ногдуулж байгаагаа зарлалаа.

Эх сурвалж: BBC

0/1000