АНУ-ын бөмбөгдөгч онгоцны баг Ираны бүс нутгийн ойролцоо ирж, байрласны дараа Ираны Засгийн газар АНУ-ын болзошгүй халдлагад бэлдэж эхэлжээ. АНУ-ын тал Ираныг жагсагчдын эсрэг хүч ашиглаж, олон мянган иранчуудыг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа аж.
7 бөмбөгдөгч онгоцтой АНУ-ын арми Ираны ойролцоо байрлалаа бүрэн эзлээгүй байгаа ч бөмбөгдөх хэмжээнд ойртож ирсэн байна. Иранд Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал 12-р сарын 28-нд эхэлсэн. Сарын турш үргэлжилж байгаа уг жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 6000 давжээ.
Ираны ойролцоо орших Арабын Нэгдсэн Эмират Улс “Иранд халдах зорилготой АНУ-д агаарын орон зай, усаа ашиглуулахгүй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

