horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Франц 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хууль батлахаар хэлэлцэж эхэлжээ

post-img

Мягмар гарагт Францын хууль тогтоогчид 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хууль батлах санал хэлэлцэж эхэлжээ. Уг хуулийг батлах саналыг тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон санаачилсан байна. “Уг хуулийг батлах нь хүүхдүүд болон өсвөр насныхныг хамгаалахад чиглэсэн чухал алхам” хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ. Уг хуулийг Францын парламентын доод танхим санаачилж, Сенатад хүргүүлэхээр болсон байна.

Уг хуулийн хүрээнд ахлах сургуулиудын сурагчдын гар утасны хэрэглээг халахаар болжээ. Австрали улс мөн ахлах сургуульд, 16-гаас доош насны хүүхдүүдийн утсыг хураадаг болсон. Хэрэв энэ хууль батлагдвал Франц уг алхмыг хэрэгжүүлсэн 2 дахь орон болох юм.

Сошиал медиа өргөжихийн хэрээр хэт олон цаг гар утасны дэлгэц ширтэх нь хүүхдүүдийн хөгжилд муугаар нөлөөлж, сэтгэлзүйн асуудалтай болоход хүргэж байна гэж эцэг эхчүүд санаа зовдог болсон.

Францын эрх баригчид уг хуулийг 2026 оны 9-р сарын 1-нээс эхэлж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа аж. Ерөнхий сайд асан Габриел Аттал “Уг хуулийг Сенат 2-р сарын дундуур батлах байх хэмээн найдаж байна” гэж хэлжээ. Хэрэв тэгвэл уг хууль 9-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Эх сурвалж: The Guardian

0/1000