Трамп Иранд “Цөмийн хөтөлбөрийн тал дээр хэлэлцээр хийх хугацаа чинь дуусаж байна шүү” гэж анхааруулжээ. АНУ-ын арми Ираны ойролцоо ирж, дайралт хийхэд бэлэн болоод байна. Доналд Трамп “Агуу их хүч чадал, хүсэл тэмүүлэл, зорилготой асар том арми замдаа яваа” гэж мэдэгдсэн нь Ираныг чиглэн явж байгаа АНУ-ын армийг дүрсэлж байгаа хэрэг юм.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Манай улсын газар нутагт халдвал, Ираны арми нэн даруй хүчтэй хариу үзүүлэхийн тулд бууны гохон дээр хуруугаа дарчихсан бэлэн байгаа” гэж мэдэгджээ. Ираны тал цөмийн хөтөлбөр нь ямар ч аюул дагуулахгүй гэж мэдэгдэн, цөмийн бөмбөг үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэх АНУ-ын мэдэгдлийг үгүйсгэсэн байна.
Иранд 12-р сарын 28-нд эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал одоо хүртэл үргэлжилж байна. Тус жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 6300 хүрсэн гэж АНУ-д төвтэй хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээний агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүний тоо 25,000-д хүрч магадгүй гэж Норвегид төвтэй Ираны Хүний Эрхийн Байгууллага анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC

