horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ираны хувьсгалт гвардыг террорист бүлгийн жагсаалтад оруулжээ

post-img

Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусыг (IRGC) террорист байгууллагуудын жагсаалтад нэмж оруулснаа Европын холбоо зарлалаа. Энэ шийдвэр нь Иранд сүүлийн 1 сарын турш болж буй эсэргүүцлийн жагсаалыг Засгийн газар хүч хэрэглэн дарж, жагсагчдын амийг хөнөөж байгаатай холбоотой юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас “Хүчирхийллийг үл тоомсорлож болохгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “IRGC”-г одоо “Аль-Каида”, “Исламын улс” зэрэг террорист бүлэглэлтэй ижил түвшинд авч үзнэ” гэж хэлсэн байна.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Европын холбооны гаргасан уг шийдвэрийг “Улс төрийн жүжиг бөгөөд стратегийн маш том алдаа” гэж тодорхойлжээ.

Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус буюу IRGC 1979 оны хувьсгалын дараа Исламын тогтолцоог хамгаалахаар байгуулагдсан, Ираны хамгийн хүчирхэг зэвсэгт хүчин юм. Тус байгууллага ойролцоогоор 190 мянган гишүүнтэй. Цэрэг, улс төр, эдийн засгийн салбарт ихээхэн нөлөөтэй аж. IRGC бүлгийг АНУ, Канад, Австрали зэрэг орнууд аль хэдийнэ террорист байгууллага гэж зарласан боловч Их Британи одоогоор ийм шийдвэр гаргаагүй байна.

Эх сурвалж: BBC

0/1000