Хөгжмийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “Грэмми авардс” ёслол 2-р сарын 1-нд буюу өчигдөр болж өнгөрлөө. Уг ёслолын нээлтэд Рөүз, Бруно Марс хоёр “APT” дуугаа толилуулжээ. Тэдний APT дуу “Грэмми авардс”-ын 3 төрөлд нэр дэвшсэн байна.

Харин реппер Кендрик Ламар сүүлд гаргасан GNX цомгоороо 26 дахь Грэмми шагналаа хүртсэнээр Jay Z-гийн рекордыг эвдэж, хамгийн олон Грэмми шагнал хүртсэн реппер болсон нь энэ удаагийн шагнал гардуулах ёслолын онцлох үйл явдал байв.

Мөн дуучин Сабрина Карпентер тайзан дээр онгоцны үйлчлэгч шиг хувцаслан гарч ирж, өөрийн номер нэг хит “Manchild” дуугаа дуулсан нь “Грэмми Авардс”-ын 2 дахь үзүүлбэр болжээ.
Эх сурвалж: BBC

