Грэммийн шагнал гардуулах ёслол өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Тус ёслолоор “Kpop Demon Hunters” анимэйшн киноны “Golden” дуу Грэмми хүртсэнээр уг шагналыг хүртсэн анхны К-поп дуу болж, түүх бүтээлээ.

Тус дууг бүтээсэн Ejae, Teddy, 24, Ido нар “Best Song Written for Visual Media” шагналын эзэд болсон байна. Тэд тус анимэйшн кинонд гардаг зохиомол “Huntr/x” охидын хамтлагийн дүрээр “Golden” дууг дуулсан юм. “Golden” дуу мөн “Оны шилдэг дуу” номинацад нэр дэвшжээ.
2025 оны зун “Netflix” компани, “Sony Pictures Animation” студийн бүтээсэн “KPop Demon Hunters” анимэйшн киног цацсаны дараа уг дуу Дэлхий дахиныг байлдан дагуулж, “Billboard Hot 100”, Британийн шилдэг дууны “Top 100” жагсаалтыг тэргүүлж байв.
Эх сурвалж: BBC

