horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

ОХУ-ын халдлагын улмаас Украины 12 уурхайчин амиа алджээ

post-img

ОХУ 2-р сарын 1-нд Украины зүүн хэсэгт орших нутаг руу дроноор халдсаны улмаас 12 уурхайчин амиа алдсан гэж тус Украины эрчим хүчний хамгийн том хувийн компани DTEK мэдэгджээ. DTEK-ийн мэдэгдсэнээр ням гарагт ОХУ-ын дронууд Украины Днепропетровск муж руу халдсаны улмаас автобусанд явж байсан 12 уурхайчин амиа алдаж, 15 хүн гэмтсэн байна. Уг халдлагын улмаас Украины бусад хэсэгт мөн 2 хүн амиа алдаж, 9 хүн гэмтжээ. Тодруулбал: ОХУ-ын дрон Украины Запорожье мужид байдаг төрөх эмнэлэг рүү халдах үед хүүхдээ төрүүлж байсан 2 эмэгтэй гэмтсэн байна.

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Путин Украин руу хийх халдлагаа 7 хоног зогсоохоор болсон” гэж мэдэгдэж байсан бол үүний дараа ОХУ-ын тал “Халдлагаа ням гаргаас үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэж байв.

Мөн ням гарагт Украины тал Элон Маскийн “SpaceX” компанитай хамтран “Старлинк” хиймэл дагуулын систем ашиглан, дроны халдлага үйлдэж ОХУ-ын халдлагыг зогсоохоор оролдож байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000