horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Харри Поттер” цувралын Драко Малфой азын бэлгэдэл болжээ

post-img

“Харри Поттер” цувралын сөрөг талын дүр Драко Малфойг аз авчрах бэлгэдэл болно гэж хэн төсөөлөх билээ? Учир нь түүний нэрийг Хятадаар 马尔福 (Mǎ ěr fú) гэж галигладаг. “马” гэдэг ханз нь “морь” гэсэн утгатай, “福” гэдэг ханз нь “аз хийморь” гэсэн утгатай юм байна.

Хятадад 2-р сарын 17-нд Цагаан сарын баяр болж, морь жил гарна. Хятадууд “морь” ба “аз” гэсэн утгатай ханз нэг нэрэнд давхацсаныг “Морь жилд аз авчирна” хэмээн бэлгэдэж, Драко Малфойн зургийг шинэ жилийн чимэглэл, хаалганы наамал, гар утасны кэйс болгон ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: RADII

0/1000