horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

40 жил ороогүй их цаснаар 30 хүн амиа алджээ

post-img

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн амиа алдаж, 290 хүн гэмтжээ. Жишээ нь 91 настай нэг эмэгтэй гэрийнхээ гадаа 300 см зузаан цасанд дарагдаж, нас барсан байна. Асар их цас орж байгаагийн улмаас мягмар гарагт тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст туслуулахаар цэргүүдийг дайчилжээ.

Эрх баригчид иргэдийг цасан нурангиас болгоомжлохыг зөвлөж, мөн цасанд нэрвэгдсэн бүс нутгуудад цахилгаан тасалдаж болзошгүйг анхааруулсан байна. Даваа гаргийн байдлаар Японы хойд бүсийн Аомори хотын зарим хэсэгт 183 см зузаан цас тогтжээ. Энд 1986 онд 181 см зузаан цас тогтсон аж. Түүнээс хойш сүүлийн 40 жил ороогүй их хэмжээний цас болон бүртгэгджээ. Мөн Японы өөр хэд хэдэн хотод хамгийн багадаа 135 см зузаан цас тогтсон байна.

1-р сарын 20-ноос хойш орсон цасны улмаас амиа алдсан хүний тоо өчигдрийн байдлаар 30 хүрсэн байна. Үүнээс Японы баруун хойд хэсэгт орших Нийгата мужид 12 хүн, хойд хэсэгт орших Акита мужид 6 хүн, хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо мужид 3 хүн амиа алджээ. Мөн хойд хэсэгт орших Аомори мужид 2 хүн, Ивате, Ямагата, Нагано, Шимане мужид тус бүр 1 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Reuters

0/1000