horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трампыг хөнөөхөөр завдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

post-img

2024 оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Флорида мужийн гольфын талбайд хөнөөхөөр завдсан Райан Рут гэгчид өчигдөр бүх насаар нь хорих ял оноожээ.

Өдгөө 59 настай Райан Рут тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Трампын амийг хөнөөх гэж завдсан хэргээр өнгөрсөн жил буруутгагдсан байна. 2024 оны 9-р сард Доналд Трампыг Флорида муж дахь гольфын талбайд тоглож байхад нь Райан Рут бутны завсраас буутай гарч ирэхийг хамгаалалтын тусгай албаны ажилтан хараад, Рут руу бууджээ. Райан Рут хэргийн газраас зугтсан ч гэлээ дараа нь баривчлагдсан байна.

Райан Рутын шүүх хурал өнгөрсөн оны 9-р сарын 8-нд эхэлсэн ба шүүх хурлын үеэр Рут өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байжээ. Мөн шүүх хурлын явцад Райан Рут Трамптай халз гольф тоглох санал гаргах, Трампыг Адольф Гитлер, Владимир Путин нартай зүйрлэх гэх мэт зохисгүй авир гаргасан байна.

Шүүх хурлын явцад Райан Рут өмгөөлөгч авахаас татгалзаж, ихэвчлэн гуравдагч хүний өнцгөөс өөрийгөө өмгөөлж байв. Түүнд ял оноох шүүх хурал 12-р сард болохоор товлогдсон ч Рут өмгөөлөгч авахыг хүссэнээр түүний шүүх хурал хойшилж, өчигдөр болсон байна.

Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Шүүгч Айлин Кэннон түүнийг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хөнөөхөөр олон сар урьдчилан төлөвлөсөн. Хийсэн хэрэгтээ огтхон ч гэмшээгүй” хэмээн үзэж, бүх насаар нь хорих ял оноожээ.

Эх сурвалж: BBC

0/1000