horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ши Жиньпин “Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ ирээдүйгээ сайтар бодоорой” гэж Трампад хэлжээ

post-img

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2-р сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярих үедээ “АНУ, БНХАУ-ын харилцаанд Тайвань хамгийн гол асуудал. Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ ирээдүйгээ сайтар бодоорой” гэж хэлжээ. Тэрээр АНУ-тай харилцаагаа сайжруулахад чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпинтэй хийсэн харилцан яриагаа “Тун сайн болсон” гэж Трамп мэдэгджээ. Трамп барууны орнуудтай худалдааны дайн зарлаж, өндөр татвар ногдуулж эхэлснээс хойш сүүлийн саруудад барууны орнууд Дэлхийн 2 дахь хамгийн том эдийн засаг болох Хятад улстай арилжааны хэлэлцээр хийх нь ихэссэн билээ.

Трамп сошиал медиа хаягтаа “Би Хятадтай болон Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй маш сайн харилцаатай байдаг. Харилцаагаа энэ чигээр авч үлдэх нь чухал гэдгийг бид хоёул мэдэж байгаа” гэж бичжээ.

Доналд Трамп ирэх 4-р сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Хоёр удирдагч хамгийн сүүлд өнгөрсөн 11-р сард хоорондоо утсаар ярьсан юм. Лхагва гарагт Ши Жиньпинтэй утсаар ярихдаа Тайванийн асуудлаас гадна Орос-Украины дайн, Иран дахь одоогийн нөхцөл байдал, Хятад АНУ-аас газрын тос худалдаж авах зэрэг асуудлуудын талаар ярилцсан гэж Трамп мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000