Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедиан Артемия Останинд шүүхс 5 жил 9 сар хорих ял оноож, 300.000 рубль буюу 13.9 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Артемия Останин Украины нэгэн хөлгүй цэргийн талаар наргиа хийсэн нь олон нийтийг бухимдуулсан байна. Артемия Останин мөн Есүсийн талаар наргиа хийж, олон Христ шашинтны дургүйг хүргэсэн гэж буруутгагджээ.
Шүүх хурлын үеэр Останин гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйсан ч гэлээ өөрийгөө буруугүй хэмээн үзэж, мөн хөлгүй цэргийн талаар ярьсан наргиа нь Орос-Украины дайнтай ямар ч холбоогүй байсан гэж мэдэгджээ. Гэсэн ч шүүх түүнд өршөөл үзүүлээгүй байна.
Орос улс 2022 онд Украинтай дайн зарласныхаа дараахан өргөн хүрээтэй Цензурын хууль баталсан аж. Тус хуулийн дагуу Артемия Останинг Цензурын хууль зөрчсөн гэж үзэн, ийнхүү яллажээ.
Эх сурвалж: Reuters

