horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп сонгуульд Санаэ Такаичиг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

post-img

Японд энэ ням гарагт ээлжит бус сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Доналд Трамп уг сонгуульд тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичиг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Пүрэв гарагт Трамп сошиал медиа хаягтаа “Санаэ Такаичи хүчирхэг, ухаалаг удирдагч гэдгээ аль хэдийнэ нотолсон. Тэр бол эх орондоо хайртай удирдагч. Тэр япончуудын урмыг хугалахгүй!” гэж бичсэн байна. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч хүн гадаад орны сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа зарлах нь ховор үзэгдэл ч гэлээ Трамп өмнө нь Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нарыг дэмжиж байгаагаа зарлаж байв.

Санаэ Такаичи Японы Ерөнхий сайд болсноосоо хойш АНУ-Японы харилцааг илүү тогтвортой байлгахаар идэвхтэй ажиллаж, Трампыг Японд урин уулзаж байсан нь саяхан. Трамп эхэндээ Японы бараа бүтээгдэхүүнүүдэд 25%-ийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан ч өнгөрсөн 7-р сард хоёр тал хэлэлцээр хийж, АНУ-д Япон $550 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож байв. АНУ үүний дараа Японы бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулах татвараа 15% болгон бууруулж байлаа.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи 1-р сарын 20-нд парламентаа тарааж, 2-р сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулахаар болсноо зарласан юм. Японд энэ ням гарагт ээлжит бус сонгууль явагдана.

Эх сурвалж: BBC

0/1000