horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Бенжамин Карл өвлийн олимпоос алт авсан хамгийн ахмад тамирчин болоод, хувцсаа тайлж шиджээ

post-img

Милан-Кортина өвлийн олимпоор Австрийн сноубордын тамирчин, өдгөө 40 настай Бенжамин Карл өвлийн олимпод алтан медаль хүртсэн анхны 40+ настай тамирчин боллоо. Бенжамин Карл ялсныхаа дараа тэсгэм хүйтэн цаг агаарыг үл ажран, цамцаа урж, 4 давхар хувцсаа тайлж шидэн, баяраа тэмдэглэжээ. Түрүүлсэндээ итгэж ядсан тэрээр хувцсаа тайлж шидсэнийхээ дараа цасан дээр нүүрээрээ доош харан хэвтсэн байна.

Бенжамин Карл финалын шатанд өрсөлдөгчөө 0.19 секундын зөрүүтэй хожсоноор сноубордын төрлөөр олимпод 4 медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрээр өмнө нь 2010 оны өвлийн олимпоор мөнгөн медаль, 2014 оны өвлийн олимпоор хүрэл медаль, сүүлийн хоёр өвлийн олимпоор дараалан алтан медаль хүртсэн байна.

Эх сурвалж: News.az

0/1000