Өчигдөр Японд ээлжит бус сонгууль явагдаж өнгөрлөө. Уг сонгуулиар Санаэ Такаэчи болон түүний Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Уг сонгуулиар Японы парламентын доод танхимд Санаэ Такаичигийн Либерал Ардчилсан Нам 465 суудлаас 316-г авав. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш тус улсын сонгуульд нэг нам бүх суудлын гуравны хоёрт нь эзэн суусан анхны тохиолдол болсон байна. Тухайн үед эрх баригч нам 340 саналаар ялж байв.
Мөн Санаэ Такаичиг сонгуульд ялсны дараа даваа гаргийн өглөө хөрөнгийн зах зээл дэх Японы компаниудын хувьцааны үнэлгээ түүхэн дээд хэмжээгээр өсжээ. Жишээ нь: “Nikkei 225” индексийн үнэ даваа гаргийн өглөө 5%-иар өссөн нь түүхэн амжилт болсон байна.
Санаэ Такаичигийн Либерал Ардчилсан Нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар өрсөлдөгч намуудтайгаа тохиролцох шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байна.
Эх сурвалж: BBC

