horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Дуучин, Реппер Bad Bunny “Супер боул” тоглолтын завсарлагааг эзэгнэж, тайзан дээр бут авлаа

post-img

АНУ-ын “Супер боул” тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр дуучин, реппер Bad Bunny төрсөн Пуэрто Рико улсдаа хайраа илэрхийлжээ. Америк хөлбөмбөгийн шигшээ тоглолт буюу “Супер боул” АНУ-ын спортын хамгийн том баяр наадамд тооцогддог. Өнөө өглөө уг тоглолт “Сеатл СиХаукс”, “Нью Инглэнд Пэтроитс” багуудын хооронд, 70,823 үзэгч цугларсан цэнгэлдэхэд болж өнгөрлөө.

Энэ жилийн тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэрх 14 минутын үзүүлбэрийг реппер Bad Bunny толилуулав. Ззчин уран бүтээлчээр Lady Gaga, Ricky Martin нар уригдан ирсэн байна. Түүнийг дуулж байх үед Pedro Pascal, Cardi B, Karol G, Jessica Alba зэрэг олны танил хүмүүс түүний Пуэрто Рико хэв маягийн “бяцхан гэр” дотор бүжиглэж байв.

Дуучин, реппер Bad Bunny энэ үзүүлбэрийнхээ үеэр АНУ-ын эрх баригчдыг шүүмжилсэн утгатай улс төрийн мэдэгдэл хийх байх гэж хүмүүс бодож байлаа. Харин оронд нь Bad Bunny үзүүлбэрээ ашиглаж Америкийн эв нэгдлийн талаар уриа хэлжээ.

Пуэрто Рико гаралтай, Грэммийн шагналын эзэн, реппер Bad Bunny тус үзүүлбэрийнхээ үеэр “Tití Me Preguntó,” MONACO and BAILE INoLVIDABLE зэрэг хамгийн шилдэг хит дуунуудаа дуулжээ. Мөн тэрээр бүх дуугаа испани хэлээр дуулсан байна.

Bad Bunny англи хэлээр ганц өгүүлбэр хэлсэн нь “Together we are America” буюу “Хамтдаа байж бид Америкийг бүтээнэ” гэх утгатай үг байв.

Супер Боулын хагас цагийн завсарлагааны үзүүлбэр нь уран бүтээлчдийн хувьд нэр хүндийг нь өндөрт өргөдөг шоу юм. Энэ 15 минутын хугацаанд тэд чадах бүхнээ үзүүлснээр борлуулалт, нэр хүнд нь эрс нэмэгддэг тул Супер Боулын тайзнаа дуулах дуучид ямар ч мөнгө авахгүйгээр үнэгүй дуулдаг аж.

Эх сурвалж: BBC

0/1000