horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Гадаадаас эмэгтэйчүүд “импортлох” санал гаргаад, намаасаа хөөгджээ

post-img

Өмнөд Солонгосын улстөрч хүн амаа өсгөх, төрөлтийг ихэсгэхийн тулд Вьетнам, Шри Ланка улсаас залуу эмэгтэйчүүдийг “импортлох” санал гаргасан байна. Үүнд тус улсын иргэд ихээхэн дургүйцэж, нам нь түүнийг гишүүнчлэлээсээ хасан, хөөжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Жиндо мужийн захирагч Ким Хи Со ард иргэдтэй уулзах үеэрээ “Төрөлтийг ихэсгэхийн тулд Вьетнам, Шри Ланка зэрэг улсаас залуу эмэгтэйчүүдийг импортолж, орон нутгийн эрчүүдтэй гэрлүүлэх боломжтой” гэх санал дэвшүүлсэн аж. Кимийн уг мэдэгдэл телевизээр цацагдсаны дараа иргэдийн шүүмжлэлтэй тулгарч, мөн Сөүл хотод суугаа Вьетнам улсын Элчин сайд эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа Ким уг мэдэгдлээр төрөлтийн түвшин буурч буй асуудлыг л хөндөхийг хүссэн гэдгээ илэрхийлж, мөн зохисгүй үг хэлсэндээ уучлал гуйсан байна.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр эрх баригч Ардчилсан нам хуралдаж, түүнийг намаасаа хөөсөн байна.

Дэлхийд төрөлтийн түвшин хамгийн багатай БНСУ-д сүүлийн жилүүдэд хүн ам өсөхгүй байгаа нь эрх баригчдын толгойны өвчин болж байгаа юм. Хэрэв төрөлтийн түвшин багассан хэвээр байвал БНСУ-ын 50 сая хүн ам 60 жилийн дотор 50%-иар цөөрөх төлөвтэй.

Эх сурвалж: BBC

0/1000