horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Сөрөг хүчний намын гишүүнийг шоронгоос суллагдмагц зэвсэгтэй этгээдүүд хулгайлжээ

post-img

Венесуэл улсын сөрөг хүчний намын гишүүн Хуан Пабло Гуанипаг шоронгоос суллагдсанаас хойш хэдхэн цагийн дараа зэвсэгтэй этгээдүүд хулгайлсан гэж Гуанипагийн дэмжигчид мэдээллээ. Гуанипагийн гэр бүл болон улс төрийн холбоотнууд нь түүнийг “Хулгайлагдсан” хэмээн мэдэгдэж, Каракас хотын захиргааг үүнд буруутай гэж үзсэн байна.

АНУ-ын шахалтаар Венесуэл улс сүүлийн үед улс төрийн хоригдлуудыг суллаж байгаа аж. Венесуэлийн сөрөг хүчний “Primero Justicia” намын удирдагч Хуан Пабло Гуанипа ням гарагт шоронгоос суллагдсан улс төрийн хоригдлуудын нэг байв. “Гуанипа хүмүүсийг гудамжинд жагсахыг уриалсныхаа төлөө дахин баривчлагдсан” гэж Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо мэдэгджээ. Гуанипаг баривчлагдсаны дараа Кабельо “Тэд шоронгоос суллагдаад, гэр бүлийнхэнтэйгээ нийлсэн. Гэвч зарим улстөрч хүссэн бүхнээ хийж болно хэмээн бодож, улс оронд асуудал үүсгэж байна” гэж мэдэгдсэн байна.

Гуанипагийн хүү Рэмон “Зэвсэглэсэн 10 этгээд бидэнд буу тулгаж, аавыг маань аваад явсан” хэмээн мэдэгдэж, аавыгаа амьд байгаа эсэхийг харахыг хүсэж, нотолгоо шаардсан байна.

Эх сурвалж: CNN

0/1000