Мягмар гарагт Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбия мужийн Tumbler Ridge сургуульд буутай этгээд гал нээсний улмаас 9 хүн амиа алдаж, 25 хүн гэмтсэн аймшигт хэрэг дэлхийг цочирдуулж байна. Тухайн этгээд гэрээсээ гарахаасаа өмнө эхлээд ээж, дүү хоёроо буудан хөнөөж, дараа нь 4 жилийн өмнө гарсан сургууль дээрээ очин 12 насны 3 охин, 2 эрэгтэй сурагчийг буудаж, мөн 39 настай эмэгтэй багшийг буудаж хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан юм.
Уг халдлагыг үйлдсэн этгээд нь Жесси Ван Рүүтселаар гэх 18 настай, хүйсээ солиулсан эмэгтэй болох нь тогтоогджээ. Тэрбээр өмнө нь Tumbler Ridge сургуульд сурч байгаад 4 жилийн өмнө сургуулиасаа гарсан байна.
Жесси Ван Рүүтселаар эрэгтэй хүйстэй төрсөн боловч 6 жилийн өмнөөс хүйсээ солиулж эмэгтэй болсон гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Цагдаа нар түүний гэрт очиход 39 настай ээж, 11 настай хойд дүү хоёр нь мөн буудуулж амиа алдсан байдалтай олджээ.
Цагдаагийн байгууллага өмнө нь Жесси Ван Рүүтселаарын гэрт хэд хэдэн удаа “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой” дуудлагаар очиж байсан гэж мэдэгдэв.
Уг халдлагыг үйлдсэн Жесси Ван Рүүтселаар 6 жилийн өмнөөс өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлох болсон ба 4 жилийн өмнө сургуулиасаа гарчээ. Мягмар гарагт сурч байсан сургуульдаа очсон нь түүнийг хүйсээ сольсноос хойш сургуулийнх нь хүүхдүүд дээрэлхсэн, ялгаварлан гадуурхсан тул олон жилийн дараа өш хонзонгийн сэдлээр уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC

