“Гезани” хар салхи Мадагаскар арлыг дайран өнгөрсний улмаас 31 хүн амиа алджээ. “Гезани” хар салхи мягмар гарагт Мадагаскар арлыг дайран өнгөрөхдөө байшин барилгуудыг сүйтгэж, “Жинхэнэ гамшиг” бий болгосон гэж Мадагаскарын гамшгийн менежментийн төв мэдээлжээ. Хүчтэй хар салхины улмаас цахилгааны шугамнууд тасарч, байшингуудын дээвэр хуу хамагдсан байна.
“Манай хотод жинхэнэ гамшиг тохиож, Туамасина хотын 75% нь сүйрсэн” гэж Мадагаскарын армийн дарга Хурандаа Майкл Рандрианирина AFP мэдээний агентлагт мэдээлжээ.
400,000 орчим хүн амьдардаг Туамасина хотоос олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Мадагаскарын гамшгийн менежментийн төв мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC

