АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах үеэрээ “Ирантай хийж буй цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх ёстой” гэж хэлжээ. Мөн хэрэв Ираны тал цөмийн хөтөлбөрийн тохиролцоонд хүрэхгүй бол АНУ Иранд арга хэмжээ авна гэж Трамп мэдэгдсэн байна.
Биньямин Нетаньяху, Доналд Трамп хоёр лхагва гарагт Цагаан ордонд уулзаж, АНУ болон Ираны хооронд үүсээд буй асуудлын талаар хэлэлцжээ.
Ираны ураны баяжуулалтыг зогсоохоос гадна баллистик пуужингийн хөтөлбөрийг нь зогсоож, мөн Хамас болон Хезболла зэрэг бүлгүүдийг дэмжиж ажиллуулах Трампын төлөвлөгөөнд Нетаньяху туслахаар болсон байна.
Ираны тал хэрэв өөрсдөд нь тавьсан хоригуудыг цуцлавал цөмийн хөтөлбөртөө хязгаарлалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч тэд АНУ-ын тавьсан бусад шаардлагуудыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Цагаан ордонд Трамп, Нетаньяху хоёрыг уулзахаас өмнө Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Иран улс “Тэдний тавьж буй хэт их шаардлагад бууж өгөхгүй” гэж анхааруулжээ.
Трампыг өнгөрсөн онд ерөнхийлөгч болсноос хойш Биньямин Нетаньяху Цагаан ордонд 6 дахь удаагаа айлчилж байгаа ба ингэснээр Нетаньяху дэлхийн бусад орны удирдагчдаас АНУ-д хамгийн их айлчилсан удирдагч болжээ.
Цагаан ордонд болсон тэдний уулзалт 3 цаг үргэлжилсэн байна. Тэдний уулзалт дууссаны дараа Трамп Нетаньяхутай хамт хэвлэлийн бага хурал хийгээгүй аж.
Эх сурвалж: BBC

