Украин улсын Эрчим хүчний сайд асан Герман Галушенко хил давахаар завдах үедээ саатуулагдсан гэж эрх баригчид мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн жил авилгын хэрэгт нэр холбогдсоныхоо дараа албан тушаалаасаа огцорсон албан хаагчдын нэг. Түүнийг галт тэргээр Украинаас гарах гэж завдахад нь саатуулжээ. Тэр хаашаа явах гэж байсан нь тодорхойгүй байна.
Галушенко өнгөрсөн 11-р сард $100 саяын авлигын хэрэгт нэр холбогдсон Украины Засгийн газрын хэд хэдэн албан тушаалтны нэг. Зеленскийгийн Тамгын газрын дарга, дайны турш түүний хамгийн ойрын зөвлөх байсан Андрей Ермак гэрт нь нэгжлэг хийсний дараа мөн албан тушаалаасаа огцорч байлаа. Зеленский ч, Ермак ч ямар нэгэн хууль бус үйлдэлд буруутгагдалгүй өнгөрч байв.
Уг хэргээс хойш АНУ Украинд сонгууль явуулах шахалт үзүүлэх нь ихэссэн юм. Украин 2022 онд Оростой дайтаж эхэлснээсээ хойш сонгуулийг хойшлуулсаар өдий хүрсэн юм.
Украины Авлигатай Тэмцэх Хороо ням гарагт гаргасан мэдэгдэлдээ “Мидас” ажиллагааны хүрээнд Эрчим хүчний сайд асан хүнийг улсын хил давах гэж байх үед нь саатуулсан” гэж онцолжээ. Тэд Герман Галушенкогийн нэрийг тодотгож зарлаагүй ч гэлээ Украины хэвлэл мэдээллүүд саатуулагдсан хүнийг Галушенко байсан хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

