horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

ОХУ сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг сумт мэлхийн хороор хөнөөсөн гэж Их Британи мэдэгджээ

post-img

ОХУ-ын тал сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг сумт мэлхийн хороор хөнөөсөн гэж Их Британи болон Европын холбоотон орнууд мэдээлжээ.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Сибирийн хорих ангид нас барснаас хойш хоёр жилийн дараа түүний биенээс илэрсэн дээж материалын шинжилгээнд үндэслэн Их Британи болон Европын холбоотон орнууд Кремлийг буруутгасан байна.

Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр “Навальный ОХУ-д хоригдож байх үед уг хорыг хэрэглэх боломж, шалтгаан, нөхцөл нь зөвхөн Оросын засгийн газарт байсан” гэж мэдэгджээ.

ОХУ-ын тал уг дүгнэлтийг “мэдээллийн кампанит ажил” хэмээн няцаасан бол, Алексей Навальныйгийн биенээс “эпибатидин” хэмээх хор илэрсэнд өөр тайлбар байхгүй, бүх зүйл ойлгомжтой гэж Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер онцолсон байна. Энэ нь Өмнөд Америкийн зарим бүс нутагт орших сумд мэлхийнээс гаргаж авсан хор бөгөөд ОХУ-д байдаггүй хор юм.

Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальныйгийн эхнэр Юлия Навальнаятай энэ долоо хоногт Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр уулзжээ. Уг хурлын үеэр Иветт Купер “ОХУ Навальныйг аюул гэж хардаг байсан. Оросын тал ийм төрлийн хор хэрэглэснээр өөрсдийн эзэмшдэг жигшүүрт зэвсгээ болон улс төрийн сөрөг хүчнээс айж эмээдэг гүн айдсаа илчилж харууллаа” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000