АНУ Ираны өмнөд хэсэгт орших охидын сургуульд цохилт өгсний улмаас 153 хүн амиа алдсан гэж Ираны эрх баригчид мэдээлжээ.
Иран уг осолд АНУ болон Израилийг буруутгасан байна. АНУ-ын цэргийн Өмнөд Командлал тухайн ослын талаар шалгаж байгаа гэж мэдэгдэв.
Бямба гарагт АНУ, Израиль хоёр Иран руу гэнэтийн цохилт өгснөөс хойш Иранд одоогийн байдлаар 201 хүн амиа алдаж, 747 хүн гэмтсэн байна.
Иранд ажлын 6 хоногтой байдаг ба зөвхөн баасан гараг л амралтын өдөр байдаг гэжээ. Тиймээс АНУ уг халдлагыг хэдийгээр бямба гарагт үйлдсэн ч тухайн сургуульд дүүрэн сурагчид байсан байна.
Эх сурвалж: BBC

