horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израилын арми Иран, Ливан улсыг зэрэг бөмбөгдөж эхэллээ

post-img

АНУ “Иранд хамгийн том цохилт өгөх мөч ойртож байна” гэж мэдэгдсэний дараа Израилын тал өнөөдөр үүрээр Ираны нийслэл Техран болон Бейрут хотыг эрчимтэй бөмбөгдөж эхэллээ. Өчигдөр Саудын Арабын Рияд хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны байрыг Иран хоёр дроноор бөмбөгджээ. Мөн Саудын Араб дахь АНУ-ын эзэмшдэг Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрийг бөмбөгдсөн байна. Үүний дараа АНУ-ын эрх баригчид “Иранд хамгийн том цохилт өгөх мөч ойртож байна” гэж мэдэгдсэн нь Дэлхий дахины санааг зовоож байна.

Бямба гарагт АНУ, Израил хамтарч, Иранд гэнэтийн цохилт өгсний дараа Ойрх Дорнодод дайн эхэлж, өнөөдөр 4 дэх өдрөө эрчимтэй үргэлжилж байна.

Үүний хажуугаар Израил улс болон “Хезболла” террорист бүлэглэлийн зөрчилдөөн хурцдав. Израилын тал өчигдөр Ливан улс дахь “Хезболла” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдсөний улмаас 50 орчим хүн амиа алдаж, 150 орчим хүн гэмтсэн аж. Өнгөрсөн шөнө “Хезболла” бүлэглэл ахин пуужин хөөргөжээ.

Харин өнөөдөр Израилын арми Ираны нийслэл Техран хот болон Ливаны нийслэл Бейрут хотыг зэрэг бөмбөгдөж эхэллээ. Израилын арми Бейрут хотын өмнө хэсэгт орших дагуул хотын оршин суугчдад байгаа газраа орхиж явахыг анхааруулсныхаа цагийн дараа бөмбөгдөж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000