Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Франц улс цөмийн бөмбөгийн цэнэгт хошуугаа нэмэгдүүлэх болсныг зарлалаа. Тус улс цөмийн зэвсгийн шинэ төлөвлөгөөндөө Их Британи, Герман, Польш, Нидерланд, Белги, Грек, Швед, Дани зэрэг Европын 8 оронтой хамтарч ажиллахаар болсныг Макрон онцлов.
Эммануэль Макрон “Эрх чөлөөтэй болохын тулд бид бусдыг айлгадаг байх ёстой. Дараагийн 50 жил цөмийн зэвсгийн эрин үе байх болно. Уг төлөвлөгөөний хүрээнд Франц улсыг цөмийн бөмбөг турших үед Европын 8 орон хамтран оролцож болно” гэж Макрон мэдэгдсэн байна.
Макроны энэхүү мэдэгдлийн талаар Польшийн Ерөнхий сайд Доналд Таск “Дайснаа бидэн рүү халдаж зүрхлэхгүй болгохын тулд бид найзуудтайгаа хамтран, зэвсгээ нэмэгдүүлж байна” гэж X платформ дээр мэдээлжээ. АНУ 4 хоногийн өмнө Иранд гэнэт халдсаны дараахан Эммануэль Макрон цөмийн бөмбөгөө нэмэгдүүлж, Европын 8 оронтой хамтарсан ажиллагаа явуулах болсноо зарлаж байгаа нь Европ тивийг ирээдүйд АНУ-аас хамгаалахад чиглэсэн бодлого байж магадгүй аж.
Эх сурвалж: BBC

