Криштиану Роналду 3-р сарын 2-ны даваа гаргийн орой эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт хувийн онгоцоороо Саудын Арабыг орхиж, Испани улсын Мадрид хот руу нисжээ. Тэрбээр хэдхэн цагийн дараа Мадрид хотод аюулгүй газардсан байна. Ираны арми Саудын Арабын Дубай, Рияд хотыг бөмбөгдсөний дараа хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду аюулгүй байдалдаа санаа зовон, Саудын Арабыг түр орхихоор шийдсэн бололтой.
Тэр Саудын Арабын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт 2027 он хүртэл тоглох гэрээтэй. Тиймээс Рияд хотод эхнэр, 5 хүүхэдтэйгээ амьдардаг аж.
Мөн даваа гарагт Саудын Арабын хөлбөмбөгийн лиг баруун бүсийн ихэнх тоглолтоо цуцалж, хойшлуулжээ. Сошиал орчинд “Даваа гарагт Ираны харвасан пуужингуудын нэг нь алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн Дубай хот дахь байрных нь зогсоолд байсан машиныг оножээ” гэх мэдээлэл тархаж байна. Энэ нь баталгаагүй, худал мэдээлэл юм.

