horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Цэргийн баазаа ашиглуулахаас татгалзсан Испанийг Трамп “Арилжаагаа зогсооно шүү” гэж сүрдүүлжээ

post-img

Иран руу хийж буй АНУ-ын халдлагад Испани улсын эрх баригчид цэргийн баазаа ашиглуулахаас татгалзаж, “Хэрэв ашиглуулбал НҮБ-ын тунхгийг зөрчсөн хэрэг болно” хэмээн мэдэгджээ. Үүний хариуд Доналд Трамп “Испанитай хийх арилжаагаа бүрмөсөн зогсоох болно” гэж сүрдүүлэв.

Өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Трамп “Бид Испанитай хийх бүх арилжаагаа зогсоох болно. Бид Испанитай хамтарч юу ч хиймээргүй байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Трампын захиргаа энэ сүрдүүлгээ биелүүлэх эсэх нь, мөн АНУ-ын эрх баригчид хэрхэн Европын Холбооны оронд арилжааны хориг тавих нь тодорхойгүй байна.

Трампын хийсэн мэдэгдэл уг хоёр орны харилцааны хурцадмал байдлыг бүр ч гүнзгийрүүлэх магадлалтай. Трамп НАТО-гийн гишүүн орнуудад Батлан хамгаалах яамныхаа зардлыг нэм хэмээн шахалт үзүүлж байгаа бол Испанийн Засгийн газар Трампын шахалтыг эсэргүүцэж байгаа юм.

Испанитай холбоотой үүсээд буй асуудлын талаар Трамп “Би маргааш юм уу, өнөөдөр ч Испанитай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож чадна” гэж мэдэгджээ.

2025 онд АНУ-аас Испани руу 26 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа экспортолсон бол Испаниас АНУ руу 21 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа импортоор оруулж ирсэн байв.

Эх сурвалж: BBC

0/1000