Израил өчигдөр Ираны удирдагчид руу чиглэн довтолсон бол өнгөрсөн шөнө ахин довтолсон гэдгээ мэдэгдлээ. Энэ үеэр Цагаан ордонд Доналд Трамп “Иран дахь бүх зүйл нурж унасан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
АНУ-ын тал Иран руу бямба гарагт халдсанаас хойш 2000 орчим байрлалыг бөмбөгдсөн гэж мэдэгдлээ. Иранд бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 787-д хүрсэн байна. Нийслэл Техран хотын оршин суугчид хүнсний хомсдолд орж байна гэж BBC агентлагт мэдээлэв.
Мөн Ойрх Дорнодын Кипр улс дахь Их Британийн баазуудыг Ираны тал бөмбөгдөж эхэлсэн тул Их Британийн арми бөмбөгдөгч онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах системээ Кипр улс руу явуулахаар болжээ.
Эх сурвалж: BBC

